Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Өнөөдөр эхийн ачийг хариулах өдөр
2012 оны 11 сарын 6
Таргад Овогт Б.Доржпалам@

Өнөөдөр билгийн тооллын намрын адаг сарын шинийн 22 буюу Лхалаа Вавын дүйчин өдөр юм. Бурхны шашинтай орнуудад ээжийн ачыг санах энэ өдөр сүм, хийдүүд санжид, монлом, ерөөлийг номыг хурдаг байна. Учир нь, Бурхан багш ээжийгээ нас нөгчихөд манай гаригаас гурван үе дээш орших Төгсбаясгалант буюу 33 тэнгэрийн оронд заларч, 49 хоног хойтын буяныг үйлдэж “Хайлан” хэмээх хурал, бясалгалыг гүйцээн эх нутагтаа бууж ирсэн домог бий. Тиймээс өнөөдөртөө багтаад ойрд ижийдээ очоогүй нь ээждээ очиж, хажууд нь байгаа нь аагтай сайхан цай чанаж өгч, “Ээжээ би таньдаа хайртай” гэж амжиж хэлээрэй. Амжиж үнсүүлээрэй. Бараа сураг нь харагддагүй ховрын хүн танийг ээж тань цайгаа чанан, эрхээ эргүүлж, үүдэн хоймроо бараадан хүлээж суугаа.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэлийг ачаалж байна...
news.mn id.news.mn