Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Банзал хийх аргачлал
2013 оны 6 сарын 10
Зун болсон болохоор хөөрхөн охин, гүнжхэндээ зориулан нээх хөөрхөн дэрвэгэр хормойтой банзал хийж өгөөрэй гэж энэ зааврыг оруулж байна.   

Хэрэгтэй зүйлс:

70:70см-тэй даавуу (ойролцоогоор)

Эмжих тор болон тууз

Өргөн бохиг (pезин)

Оёдлын машин

Хайч

Тор болон даавуутай адил өнгө дагуу утаснууд


Хийх арга:

1. Даавуугаа 4 давхарлан нугална. Битүү булангаас бэлхүүсний тойргийг 4 хуваасан хэмжээсээр хагас тойрог зуран хайчилна. Харин банзалын уртаар тойргийн хагас голчийг тодорхойлж эсгэнэ. Энэ эсгэлтийг нар эсгэлт эсвэл дугараг эсгэлт ч гэж нэрлэдэг юм билээ.


2. Даавуугаа дэлгэхэд ийм харагдана. Хоёр тал нь ширээний хажуугаар унжиж байгаа болохоор дугараг харагдахгүй байна аа :(


3. Хормой хэсгийг цааш нь нарийхнаар битүү эмхэрдэж индүүднэ. Муу оёдлыг сайн индүү гэдэг шиг энд чамд сайн индүүдлэг сайхан оёдлыг гаргахад тусална.


4. Нэгэнт эмхэрдэж индүүдсэн болохоор аль ч талаас нь оёсон их амархан болсон байгаа. Хэрвээ тор болон өөр оруулга хийх гэж байгаа бол дотор талд нь бариад аль болох нээх таталгүй сулавтархан эмжиж оёорой. Торон эмжээр хийж байгаа бол заавал залгах гэлгүй эхлэл төгсгөлийг зөрүүлж оёход л болно.


5. Одоо бэлхүүсний тойрогтой адилхан урттай даавууг бохигийн өргөн дээр оёдлын зайг 2 дахин авч нэмсэнтэй тэнцэх өргөнтэй эсгэж залгаж оёно.


6. Залгаж оёж дуусахад харагдах байдал нь доор зураг дээр байна. Харин энд нэг зүйлийг хэлэхэд бэлхүүсний манжетикаа нэг талыг нь даавууны ин буюу сэмэрдэггүй талаар нь хийвэл зүгээр.


7. Одоо манжетикаа бохигын өргөнөөр цааш нугалан өнгөн талаас нь оёно. Ингэхдээ мулт оёгдохоос сэргийлж хатгуур зүүгээр тогтоохоо мартаваа.

Энхрийхэн минь, хонгорхон минь

Эргэ, эргэ, эргэ эргэлдэн бүж

Бүж, бүж, бүж бүхэл өдөржин наад

Наад, наад, наад наран жаргатал тогло :)


Үйлчин ээж минь чи одоо хайч даавуугаа аваад оёдлын машиныхаа ард суух л үлдлээ:)

Үйл нь уран байг!

http://tsetsgeehandmade.blog.gogo.mn/

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэлийг ачаалж байна...
news.mn id.news.mn