Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Өрсөлдөөнд ялгарах хялбархан арга
2014 оны 01 сарын 17
Та үнээ бууруулахгүйгээр бизнестээ ялалт авчирахыг хүсч байна уу? Тэгвэл танай харилцагчид өрсөлдөгч олон байгууллагууд байдаг ч гэсэн хамгийн түрүүнд үргэлж танай тухай бодолцож үздэг болохыг баталгаажуулдаг техникүүдийг хүргэж байна.



  1. Өөрийнхөө тухай бага ярь:  Компани болон хувь хүмүүсийн гаргадаг хамгийн нийтлэг алдаа бол “Бид үүнийг зарлаж байгаадаа баяртай байна”, “Бид энэ боломжийг олж харсандаа баяртай байна” гэх мэт өөрсдийнхөө сэтгэл хөдлөлийн тухай ярьдаг. Харилцагчид, үйлчлүүлэгчдэд танай юу мэдэрч байгаа нь хамаагүй шүү дээ. Тэд танай байгууллага үнэхээр тэдэнд сайхан мэдрэмж төрүүлж байна уу, хүмүүс өөрсдийнхөө тухай ярихдааа тааламжтай байх нөхцлийг бүрдүүлж байна уу гэдгийг л анхаардаг. Та өрсөлдөөнд “Би би би..” гэсэн  бодлоо орхих хэрэгтэй.
  2. Танай бүтээгдэхүүн үйлчилгээг худалдаж авдаггүй хэрэглэгчидтэй ярилц: Борлуулалт хийх үед “Та яагаад худалдаж авдаггүй юм бэ?” гэж асуух үед үнэт цэнэтэй мэдээлэл олддоггүй шүү дээ. Бид борлуулалт хийхдээ маш их эрч хүч зарцуулдаг. Тэгвэл бодит байдал дээр алдаа гаргахаас л зайлсхийх хэрэгтэй. Тэдгээр алдаагаа засч залруулбал танай байгууллага өрсөлдөөнд амжилттай ялгарч чадна.
  3. Үргэлж нэмэлт зүйл хийж бай: Үүнийг цөөхөн компаниуд л хийдэг нь гайхалтай. Бүтээгдэхүүнээ хүргэхгүй байх, эсвэл хэрэглэгчдийн хүлээлттэй байдаг хамгийн наад захын үйлчилгээгээр хангахгүй байх гэх мэт. Энэ бол ирээдүйн худалдан авалтанд зориулсан купоноос илүү байх ёстой. Үнэгүй бэлгийг ч багтаах хэрэгтэй. Нэмэлт 5%-ийн хямдрал ч зарла.
  4. Ирээдүйн хэрэгцээг урьдчилан тооцоол: Борлуулалт гэдэг бол шатартай адил. Хэрэв та ялахыг хүсч байгаа бол 5 эсвэл 6 нүүдлийн цаадахыг харж сэтгэх хэрэгтэй. Хэрэв хэрэглэгч таны хувьд чухал бол тэднийг мэдэхээс ч өмнө тэдэнд ирээдүйд хэрхэн туслах боломжтойгоо мэддэг байх хэрэгтэй. Хамгийн чухал зүйл бол өрсөлдөгчдөөсөө түрүүлж дор хаяж 2 алхам хийх талаар боддог байх хэрэгтэй. Ялалт!
  5. Харилцагчдын хэрэгцээг нэгдүгээрт тавь: Энэ бол маш энгийн дүрэм мэт боловч цөөхөн хүмүүс борлуулалт буурсан үед л хэрэгжүүлдэг. Үүний оронд харилцагчид, хэрэглэгчид танай бүтээгдэхүүнийг худалдан авдаг ч гэсэн борлуулагчид өөрсдийгөө шүүмжилж чаддаг, хэрэглэгчдийн сонголт хамгийн сайн нь биш гэдгийг гүн гүнзгий бодож чаддаг байх хэрэгтэй. Тохиромжтой үед нь урьдаас бодох хэрэгтэй.
  6. Борлуулалтын танилцуулга, материалуудаа олшруул: Борлуулалтын и-мэйл илгээхдээ гарчиг сэдвийн хүрээ нь бүхэлдээ алдаатай байдаг. Үүнийг и-мэйлийн их бие байдлаар хийх хэрэгтэй. Маш сайн найруулж бичдэг хүн бол өөрийнх нь бичсэн зүйл ямар мэдрэмж төрүүлж байна вэ гэдгийг мэддэг байх хэрэгтэй.
  7. Харилцагчдынхаа төлөө харилцагчдыг ол: Та харилцагчдынхаа төлөө харилцагчдаа олох үед та цаашид тэдний нэг хэсэг байж чаддаггүй. Үнэндээ харилцагчдынхаа төлөө харилцагчдыг олох нь хэрэглэгч, харилцагчдын харилцаа холбоонд шүтээн нь байж чадна гэсэн үг. 

Эх сурвалж: www.Biznetwork.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Дараах 5 мэдээ>>
Сэтгэгдэлийг ачаалж байна...
news.mn id.news.mn